Замаа олохгүй, амьдралд эргэлзсэн үедээ ном нь унших хамгийн зөв гарц байдаг гэж би боддог. Саяхан хэд хэдэн ном шинээр худалдаж авлаа.
Аз жаргалын арвах нууц, хайрын арван нууц, хайртай зохиолч А.Дюмагийн "Хорин жилийн хойно" гэх мэт. Зав гарахгүй байгаа болохоор өдөрт 4-5 хуудсыг л уншиж байна. Өнөөдөр амралтын өдрөө ажиллан байгаа боловч цаг гарган хайрын арвах нууц номыг уншиж байна.
Энэ номонд нэгэн залуу дорнын өвгөнтэй учирснаар хайрын нууцуудын талаар мэдэж байгаа тухай гардаг.
- Эхний нууц-Бодлын хүч
Жинхэнэ хайрын анхдагч нууц нь бодол санааны хүч болно. Хайр бодлоос эхэлнэ.
Бодлын маань эзэмдэж байгаа зүйл биднийг тодорхойлж байдаг. Хайр дүүрэн бодол санаа нь хайр дүүрэн амьдрал, хайр дүүрэн харьцааг бий болгоно.
Эерэг нотолгоонууд өөрийн болон бусдын хадгалж явдаг итгэл үнэмшлийг өөрчилнө.
Хэн нэгнийг хайрлахыг хүсч байвал түүнийхээ хүсэл, хэрэгцээг анхаарч үзэх хэрэгтэй.
Заяаны ханийн тухай тотглон сууж бодох нь улзах үедээ түүнийгээ олж танихад тусална.
Миний хувьд ....
Бодол санаа биднийг тодорхойлж байдаг гэдэг нь маргаангүй үнэн. Би байнга тодорхой зорилгууд, ажлууд бодож явдаг хүн. Тиймдээ ч захим хүн намайг хэнхэг, ажлаас өөр зүйл боддоггүй гэж дүгнэдэг байж магадгүй. Заримдаа ганцаардаж хэн нэгнийг үгүйлдэг ч үүнээс гарах арга замын тухай бодож байсангүй. Өөрийгөө ур чадвар, бүтээлч байдлаар бусдад харуулахыг хүсдэг бол гоо үзэсгэлэнгээрээ гайхагдахыг хүсдэггүй хүн юм шиг.
Хэн нэгэн амьдралд маань орж ирээд анхаарал халамж тавиад эхлэхээр би зугтааж эхэлдэг. Миний цаг хугацаанаас хороож байна, бусад хүмүүс юу гэж бодох бол, энэ хүн надад тохирохгүй, би шархлаад үлдэх вий гэсэн сөрөг бодлууд тээсээр хэн нэгнийг хүлээж авдаггүй байжээ. Одооноос бодлын хүчинд итгээд сайн сайхан бодлуудыг үргэлж бодож байхыг хичээнээ.
Жишээ нь: Би гоо үзэсгэлэнтэй, сайхан бүсгүй. Намайг миний эргэн тойрны олон хүн хайрладаг бөгөөд би ч тэднийгээ хайрлаж чаддаг. Миний жинхэнэ хайр намайг хайсаар байгаа, би түүнийгээ над дээр ирхэд нь таниж чадна гэх мэт хэхэ
Үнэнийг хэлэхэд заяаны ханийхаа тухай нэг ч удаа тогтон бодож байсангүй. Түүнийгээ танихын тулд ямархуу хүн байх талаар бичиж үзье :)
-Өндөр, нүдэнд дулаахан, даруухан харцтай залуу
-Хүүхдэд хайртай, ахмад хүмүүсийг хүндэлдэг
-Аливаа зүйлд өөрийн гэсэн үзэл бодолтой, түүндээ бат бөх
-Сайхан гэр бүл, сайн найз нөхөдтэй