Thursday, April 26, 2012

Иванка Трамп-Гоо үзэсгэлэн, оюун ухаан, эрч хүч, нууцлаг, эрхэмсэг....




Сайхаан сайхан

Хүн бүр давтагдашгүй, үзэсгэлэнтэй, ямар сайхан зан, чанартай байдаг.  Би ч бас :)
Амьдрал сайхан бүхнээр дүүрэн бөгөөд түүнийг гол нь МЭДРЭХ л хэрэгтэй.
Сайхан дуу сонсоод аз жаргалыг мэдэрцгээеэ :Adele One and only)

Sunday, April 8, 2012

Яг энэ өдөр амьдарсан шиг амьдар

Яг энэ өдөр
Ажилласан шиг ажиллаж
Амарсан шиг амарч
Хайрласан шиг хайрлаж
Эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, ухамсартай, өөрийгөө бас бусдыг хайрлана

Saturday, April 7, 2012

Удахгүй ээ. Бороо удахгүй орно. Чи минь ч бас над дээрээ ирнэ бороотой цуг....

Чамайг зүгээр л харахыг хүсдэг 
Хармагцаа
Чамд зөвхөн нэг хуруугаа хүргэмээр санагддаг
Хүргэмэгцээ
Чамайг зүгээр тэвэрье л гэж боддог
Тэвэрмэгцээ
Чиний уруулыг ганц л амсья гэж боддог
Амсмагцаа
Одоо ингээд хамтдаа , зүгээр л тэврэлдээд
Оройжийн, шөнөжин бүхнийг ярина даа л гэж боддог
Бодмогцоо
Яагаад нэг ч үг хэлж амжаагүйдээ гайхдаг

2008.10.13 Л.Өлзийтөгс.