Saturday, April 7, 2012

Удахгүй ээ. Бороо удахгүй орно. Чи минь ч бас над дээрээ ирнэ бороотой цуг....

Чамайг зүгээр л харахыг хүсдэг 
Хармагцаа
Чамд зөвхөн нэг хуруугаа хүргэмээр санагддаг
Хүргэмэгцээ
Чамайг зүгээр тэвэрье л гэж боддог
Тэвэрмэгцээ
Чиний уруулыг ганц л амсья гэж боддог
Амсмагцаа
Одоо ингээд хамтдаа , зүгээр л тэврэлдээд
Оройжийн, шөнөжин бүхнийг ярина даа л гэж боддог
Бодмогцоо
Яагаад нэг ч үг хэлж амжаагүйдээ гайхдаг

2008.10.13 Л.Өлзийтөгс.

No comments:

Post a Comment