Tuesday, December 25, 2012
Нэг л ...
За өнөөдөр чинь жаахан тиймхэн өдөр байх чинь :(. Ажлын ачаалал, судалгааны ажил хийх, шинэ жил гээд олон юм давхцаад. Байгууллагын шинэ жил болно, болохгүй гэж байгаад болохоор болсон чинь манайхан орохгүй гэнэ. Ганцаараа догдолчиж. Маргааш шинэ жилийн үдэшлэг дээр албанаасаа ганцаараа :(. Шарандаа сайхан баярлана даа гэж бодож байгаа ч яалт ч үгүй урам хугарчихлаа. Маргааш сэтгэл санаа минь дээрдэх байх гэж найдъя.
Saturday, December 15, 2012
Асар их тэвчээрийн цаана амжилт дөнгөж цухуйдаг
За амралтын өдрийн мэндийг өөртөө хүргэе. Хэхэ угаасаа анхнаасаа өөртөө зориулж нээсэн чинь. Өөр хүн уншдаг ч юм уу бүү мэд хэхэ. Энэ амралтын өдрүүдэд сагсны тэмцээн гээд магистрын ажлаа жаахан цалгардуулах нь. Гэхдээ амралт дуусах болоогүй байгаа учраас chance байнаа. Цаадах чинь facebook-ээ хаачихсан, харин твитерийн фен болсон гэж байгаа. Мундаг хүмүүсийн бодож санаж байгааг уншихад яагаад ч юм өөрийгөө голох, улам хөгжүүлэх бодол өөрийн эрхгүй төрдөг. Уул нь ном унших дуртай л даа. Гэхдээ цаг гардаггүй гэсэн шалтгаанаар уншихаа байсан байж. Одоо цаг гаргаад ном уншдаг байх, өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг байх нь чухал болохыг улам л ойлголоо. Гэхдээ бас fb-ийн хэдэн найзуудаа санаж байгаа, ормоор байгаа боловч "Цаг бол алт" гэдэг үгийг санахаараа гүрийгээд байгаа. хэхэ. Судалгааны ажил маань бага багаар явж л байгаа. Амжилт :)
Өөртөө хэрэгтэй гэсэн хэдэн үийг нэг мундаг твитерчин охины блогоос хусчихлаа :D
Өөртөө хэрэгтэй гэсэн хэдэн үийг нэг мундаг твитерчин охины блогоос хусчихлаа :D
- Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог
- Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг
- Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино
- Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна
- Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй
- Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг
- Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг
- Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй
- Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй
- Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга
- Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм
Saturday, October 27, 2012
Шинэ ном
Замаа олохгүй, амьдралд эргэлзсэн үедээ ном нь унших хамгийн зөв гарц байдаг гэж би боддог. Саяхан хэд хэдэн ном шинээр худалдаж авлаа.
Аз жаргалын арвах нууц, хайрын арван нууц, хайртай зохиолч А.Дюмагийн "Хорин жилийн хойно" гэх мэт. Зав гарахгүй байгаа болохоор өдөрт 4-5 хуудсыг л уншиж байна. Өнөөдөр амралтын өдрөө ажиллан байгаа боловч цаг гарган хайрын арвах нууц номыг уншиж байна.
Энэ номонд нэгэн залуу дорнын өвгөнтэй учирснаар хайрын нууцуудын талаар мэдэж байгаа тухай гардаг.
Аз жаргалын арвах нууц, хайрын арван нууц, хайртай зохиолч А.Дюмагийн "Хорин жилийн хойно" гэх мэт. Зав гарахгүй байгаа болохоор өдөрт 4-5 хуудсыг л уншиж байна. Өнөөдөр амралтын өдрөө ажиллан байгаа боловч цаг гарган хайрын арвах нууц номыг уншиж байна.
Энэ номонд нэгэн залуу дорнын өвгөнтэй учирснаар хайрын нууцуудын талаар мэдэж байгаа тухай гардаг.
- Эхний нууц-Бодлын хүч
Жинхэнэ хайрын анхдагч нууц нь бодол санааны хүч болно. Хайр бодлоос эхэлнэ.
Бодлын маань эзэмдэж байгаа зүйл биднийг тодорхойлж байдаг. Хайр дүүрэн бодол санаа нь хайр дүүрэн амьдрал, хайр дүүрэн харьцааг бий болгоно.
Эерэг нотолгоонууд өөрийн болон бусдын хадгалж явдаг итгэл үнэмшлийг өөрчилнө.
Хэн нэгнийг хайрлахыг хүсч байвал түүнийхээ хүсэл, хэрэгцээг анхаарч үзэх хэрэгтэй.
Заяаны ханийн тухай тотглон сууж бодох нь улзах үедээ түүнийгээ олж танихад тусална.
Миний хувьд ....
Бодол санаа биднийг тодорхойлж байдаг гэдэг нь маргаангүй үнэн. Би байнга тодорхой зорилгууд, ажлууд бодож явдаг хүн. Тиймдээ ч захим хүн намайг хэнхэг, ажлаас өөр зүйл боддоггүй гэж дүгнэдэг байж магадгүй. Заримдаа ганцаардаж хэн нэгнийг үгүйлдэг ч үүнээс гарах арга замын тухай бодож байсангүй. Өөрийгөө ур чадвар, бүтээлч байдлаар бусдад харуулахыг хүсдэг бол гоо үзэсгэлэнгээрээ гайхагдахыг хүсдэггүй хүн юм шиг.
Хэн нэгэн амьдралд маань орж ирээд анхаарал халамж тавиад эхлэхээр би зугтааж эхэлдэг. Миний цаг хугацаанаас хороож байна, бусад хүмүүс юу гэж бодох бол, энэ хүн надад тохирохгүй, би шархлаад үлдэх вий гэсэн сөрөг бодлууд тээсээр хэн нэгнийг хүлээж авдаггүй байжээ. Одооноос бодлын хүчинд итгээд сайн сайхан бодлуудыг үргэлж бодож байхыг хичээнээ.
Жишээ нь: Би гоо үзэсгэлэнтэй, сайхан бүсгүй. Намайг миний эргэн тойрны олон хүн хайрладаг бөгөөд би ч тэднийгээ хайрлаж чаддаг. Миний жинхэнэ хайр намайг хайсаар байгаа, би түүнийгээ над дээр ирхэд нь таниж чадна гэх мэт хэхэ
Үнэнийг хэлэхэд заяаны ханийхаа тухай нэг ч удаа тогтон бодож байсангүй. Түүнийгээ танихын тулд ямархуу хүн байх талаар бичиж үзье :)
-Өндөр, нүдэнд дулаахан, даруухан харцтай залуу
-Хүүхдэд хайртай, ахмад хүмүүсийг хүндэлдэг
-Аливаа зүйлд өөрийн гэсэн үзэл бодолтой, түүндээ бат бөх
-Сайхан гэр бүл, сайн найз нөхөдтэй
Tuesday, October 23, 2012
Өөдрөг өдрүүд.......
Ажил төрөл маань бүтэмжтэй сайхан байнаа. Цалин маань нэмэгдсэн. Томилолтоор эрдэнэт хот руу яваад ирсэн. Сайхан хот, сайхан хүмүүс...
Бас хамгийн хайртай намрын улирал... налайгаа л .......
Энэ жил нэг том зорилго тавьсааан. Магистраа заавал төгсөнө.
Хичээх үлдлээ :)
Бас хамгийн хайртай намрын улирал... налайгаа л .......
Энэ жил нэг том зорилго тавьсааан. Магистраа заавал төгсөнө.
Хичээх үлдлээ :)
Saturday, June 30, 2012
Tuesday, June 26, 2012
Sunday, June 24, 2012
I can ...
Хичээвэл бүтэхгүй зүйл байхгүй, тиймээс өөрийнхөө чадах бүхнийг хий. Боломж чиний өмнө үргэлж нээлттэй байдаг бөгөөд түүнийг зөвхөн ашиглах хэрэгтэй. УРАГШАА :)
Subscribe to:
Posts (Atom)