Friday, January 4, 2013

Б.Ичинхорлоо - Яг одоо би таныг өөртөө авмаар байна

Яг одоо би таныг өөртөө авмаар байна
Ярих мэт нүдийг чинь,
Харах мэт үгийг чинь...
Эзэлмээр байна би таныг
Итгэлтэй зүрх чинь хэрхэн итгэлээ гээж
Илбэдүүлсэн мэт уйлан шархирахыг сонсмоор байна
Тархины чинь хаа нэгтээ үүрээ засчихаад нисч
Тасарсан утастай гитар шиг хэрэггүй болохыг чинь үзмээр байна
Тэвдэж үзээгүй амгалан царай чинь түгшүүрээр дүүрч
Тээр болсон дурлалынхаа амтанд шархдан унаж
Яг одоо хүслээ нуучихаад ажиггүй инээмсэглэх
Ягаахан уруул чинь хэрхэн чичрэн цайхыг хармаар байна
Хэнд ч хэлж ззээгүй сайхан үгсээ цуглуулж
Хичнээн дахин бичсэн шаналлын захиагаа базаж 

Өөрийн минь нэрийг шивнээд цөхрөн уйлахын төлөө
Өөдөөс чинь харж суугаад хундага өргөн инээмсэглэнэм 

Thursday, January 3, 2013


Эмүжин - ″ Алдвал ч алдаг ээ миний гал халуун нас″

ЭмүжинАлдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Ахиад би ямар залуу явах биш дээ
Хорин тав хүрчихлээ гэж
Гомдоллохоо болъё
Хор шар атаа хорслын цаана
Насаа нууж явъя
Дураараа л гэлцдэгсэн, идэр залуу насыг минь
Дурсамжнаас уур юу үлдэх юм бэ?
Задгай гэзэг эрх чөлөөнөөс минь
Юндаа бишүүрхээв
Замын уртад үүнээс өөр
Хань болсон нь үгүй ээ
Оо энгэсэгээр гоёхын хэрэг байгаагүй
Одоо бол харин гоочлохын хэрэг байхгүй
Ай миний гал халуун нас
Ганцаар өнгөрөөсөн мөч болгоны төлөө
Гараан дэрлэж хоносон шөнө болгоны төлөө
Дундуур үлдсэн хундага болгоны төлөө
Дурлалаас нь татгалзсан хөвгүүдийн төлөө
Чиний өмнө, би буруутай

Нэгэн шүлэг

Эвлэрч ч л амьдрахгүй юмсан.... омголон хэвээрээ үхэхсэн 
Элээгдэж элээгдэж сөхөрдөг шиг сөхрөхгүй 
Энэ бүхэнтэй эвлэрэхгүй 
Ядаж шүлэг минь омголон 
Ярих хэлэх минь хурц хэвээрээ үхэхсэн 
Эвлэрч л амьдрахгүй юмсан хорвоотой, амьдралтай 
Эд эс минь цуцаж өтөлхийн үнэнд гүйцэгдсэн ч 
Элээгдэж мөлийж үнгэгдэж үгүйрхийн хуулинд баригдсан ч 
Эргэлт цаг мөчөөрөө дарамталж 
Энгийн болгохийг хичээсэн ч 
Энэ хэвээрээ л үлдэхсэн .............омголон ..
Бичсэн шүлэгнээс минь тэнэглэл омгорхол хамт үнэртэж 
Би газарт биш тэнгэрт амьдарч дуусахсан 
Эвлэрч л амьдрахгүй юмсан ...
Эвлэрч л амьдрахгүй юмсан ...
Энэ амьдралтай 

Г.Номин  

Энэ жилийн төлөвлөгөө

За энэ жил дараах үйл ажлуудыг төлөвлөн байна

  1. Магистраа хамгаалах
  2. Toefl оноо авах
  3. Гадаадад суралцахаар явах
  4. Бүжгийн дугуйландаа явах
  5. Дугуйн болон явган аялалд явах
  6. Зуны амралтаар амрах аялах
  7. Зургийн аппарат авах
Төлөвлөгөөний дагуу ажилдаа ороод мааарш :D

Tuesday, January 1, 2013

Шинэ оны эхний өглөө

За шинэ оны эхний өглөөний мэндийг өөртөө хүргэе. Их хүйтэн өглөө байна шүү.  Ажил дээрээ жаахан ууртайхан сууж байна.  Би ажлаа сэтгэл гаргаж хийдэг шигээ бусад хүмүүийг тэгж хийдэг байгаасай гэж хүсдэг. Хэнэггүй, хайнга хүмүүсээс болж бухимдаад. Цалин аваад ажил хийж байгаа бол тэр хэмжээгээрээ ажлаа хийдэг байгайсай гэж хүсэж байна. 11 цагт ажилдаа ирдэг хүмүүст уурлаж энэ  оны анхны ажлын өдөр эхлүүлэвээ хөөрхий

Tuesday, December 25, 2012

Нэг л ...

За өнөөдөр чинь жаахан тиймхэн өдөр байх чинь :(. Ажлын ачаалал, судалгааны ажил хийх, шинэ жил гээд олон юм давхцаад.  Байгууллагын шинэ жил болно, болохгүй гэж байгаад болохоор болсон чинь манайхан орохгүй гэнэ. Ганцаараа догдолчиж.  Маргааш шинэ жилийн үдэшлэг дээр албанаасаа ганцаараа :(. Шарандаа сайхан баярлана даа гэж бодож байгаа ч яалт ч үгүй урам хугарчихлаа. Маргааш сэтгэл санаа минь дээрдэх байх гэж найдъя.

Saturday, December 15, 2012

Асар их тэвчээрийн цаана амжилт дөнгөж цухуйдаг

За амралтын өдрийн мэндийг өөртөө хүргэе. Хэхэ угаасаа анхнаасаа өөртөө зориулж нээсэн чинь.  Өөр хүн уншдаг ч юм уу бүү мэд хэхэ.  Энэ амралтын өдрүүдэд сагсны тэмцээн гээд магистрын ажлаа жаахан цалгардуулах нь. Гэхдээ амралт дуусах болоогүй байгаа учраас chance байнаа. Цаадах чинь facebook-ээ хаачихсан, харин твитерийн фен болсон гэж байгаа. Мундаг хүмүүсийн бодож санаж байгааг уншихад яагаад ч юм өөрийгөө голох, улам хөгжүүлэх бодол өөрийн эрхгүй төрдөг. Уул нь ном унших дуртай л даа. Гэхдээ цаг гардаггүй гэсэн шалтгаанаар уншихаа байсан байж. Одоо цаг гаргаад ном уншдаг байх, өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг байх нь чухал болохыг улам л ойлголоо. Гэхдээ бас fb-ийн хэдэн найзуудаа санаж байгаа, ормоор байгаа боловч "Цаг бол алт" гэдэг үгийг санахаараа гүрийгээд байгаа. хэхэ.  Судалгааны ажил маань бага багаар явж л байгаа.  Амжилт :)
Өөртөө хэрэгтэй гэсэн хэдэн үийг нэг мундаг твитерчин охины блогоос хусчихлаа :D

  1. Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог 
  2. Ирээдүй мөрөөдөлдөө итгэгчдийн гарт байдаг 
  3.  Амжилтын нууц өөрт тулгарсан асуудалд эзэн болоход оршино 
  4. Хэрэв хийх зүйлээ төсөөлж л байвал чи түүнийгээ хийж чадна
  5. Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй
  6.  Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг 
  7. Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг
  8. Амьдрал сул дорой хүнийг өчүүхэн ч өрөвддөггүй 
  9. Гүйцэтгэх чадваргүй" хүн амжилтанд хүрсэн нь үгүй
  10. Өнөөдөр хийх ёстой ажлаа маргааш гэж бүү сунга
  11. Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм