За амралтын өдрийн мэнд
Энэ долоо хоног сонин өнгөрлөө :).
Нэг дэхээс эхлээд магистрын диплом авах ёслол, бүжгийн хичээл, үдэшлэг, шинэ ном (Ногоон нүдэн лам, гайхалтай ном), зааланд тоглох, дэлгүүр хэсэх гээд сэтгэл хөдөлгөсөн олон үйл явдал болж өнгөрлөө.
Яагаад ч юм хэтэрхий хөнгөн амьдраад байгаа юм шиг, ямар нэг юм орхигдулаад байгаа юм шиг сонин мэдрэмж төрөөд байх юмаа. Магадгүй байнга ачаалалтай ажиллаж, хичээллэсээр байгаад дасчихсан юм болов уу. Хүн гэдэг шуналтай амьтан юмаа хэхэ. Дөнгөж саяхан магистраа төгсчихвөл жаргалтай байх юм шиг санагдаж байсансан. Шинэ зорилготой болох цаг болсон юм шиг байна.
Шинэ зорилго....
Saturday, March 23, 2013
Tuesday, March 12, 2013
ХАВРЫН НОГОО
Цоодолын Хулан
Идэрхэн танхил нас минь дахин ирэхгүй
Ийм л хаврын ногоо хөлийн дор ургахгүй
Инээд алдан өөдөөс чинь гэнэт харах минь давтагдахгүй
Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийнх шиг үлээхгүй
Би яг л энэ хаврын ногоо шиг
Билгийн цэнхэр тэнгэртээ ирж яваа шувуу шиг
Би бийр нь үгүй зурагдсан сонгодог нэгэн бүтээл ээ
Р.Эмүжин
Хаврын хаварт л би
Дурлачихсан явдаг
Хар л нүдтэй тэр залууг
Саначихсан байдаг
Хамгийн гэгэлгэн үедээ
Түүнд зориулж шүлэг бичдэг
Хайлаас, одод, үнсэлтийн тухай
Саяхны юм шиг дурсдаг
Бодлогогүй хэлсэн үг бүхэн нь
Урвах хүслийг төрүүлдэг
Бороотой үдшээр түүнийг санахдаа
Уйлахгүй байхыг хичээдэг
Өнгөрсөн он жилүүдэд
Өөрийгөө олоогүйдээ харамсдаг
Өнгө мөнгө, шунал хүслээс
Өр зүрх минь түүнийг харамладаг
Хаврын хаварт л би
Дурлачихсан явдаг аа
Дурлачихсан явдаг
Хар л нүдтэй тэр залууг
Саначихсан байдаг
Хамгийн гэгэлгэн үедээ
Түүнд зориулж шүлэг бичдэг
Хайлаас, одод, үнсэлтийн тухай
Саяхны юм шиг дурсдаг
Бодлогогүй хэлсэн үг бүхэн нь
Урвах хүслийг төрүүлдэг
Бороотой үдшээр түүнийг санахдаа
Уйлахгүй байхыг хичээдэг
Өнгөрсөн он жилүүдэд
Өөрийгөө олоогүйдээ харамсдаг
Өнгө мөнгө, шунал хүслээс
Өр зүрх минь түүнийг харамладаг
Хаврын хаварт л би
Дурлачихсан явдаг аа
Thursday, February 14, 2013
Happy valentine's day
Зө өнөөдөр шинийн 4 буюу валентины баярын өдөр.
Жил бүрийн энэ өдөр хөнгөн гунигладаг. Ер нь бол хөнгөхөөн гуниг :)
Гадуур цэцэг, шок бариад гүйж байгаа хүмүүсийг харахаар төрдийн. Хэзээ нэгэн цагт миний хайр намайгаа баярлуулах гээ л бас ингээ л гүйж байх байхдаа. Тэр болтол хоёулаа ажлаа, хичээлээ сайн хийж байгаад тэгээд танилцаад ккк:
Tuesday, February 12, 2013
Өөртөө итгэ
Өөртөө итгэ, чи чадна.
Энэ 7 хоногт л хичээчихвэл бүх зүйлийн ард гарна. :)
Хамгийн гол нь өөртөө итгэх, шантрахгүй байх
Энэ 7 хоногт л хичээчихвэл бүх зүйлийн ард гарна. :)
Хамгийн гол нь өөртөө итгэх, шантрахгүй байх
Tuesday, January 8, 2013
Subscribe to:
Posts (Atom)