Monday, April 15, 2013

Би чинийхээ төлөө цас болон будрая

  Би чинийхээ төлөө цас болон будрая

Би чиний сормуусан дээр тогтсон цас болъё
Биеийн чинь дулаан, сэтгэлийн чинь халуунд хайлъя
Битүүхэн уйлсан гомдлын нулимстай чинь цуг
Би чиний шаналал болж урсая

Өчигдөрт би дургүй ээ.....маргаашийг ч бас хүлээхгүй
Өнөөдөр л би гунигаа тайлж
Өвөрт чинь цас болон хунгарлая
Өөр хэний ч биш......миний л төлөө  
Өр зүрх чинь цохилхийг мэдрээд .......үхэе

Будрах цасан дунд уруул чинь ямар амттай 
Будрах цасан дунд чинь нүд чинь ямар хөөрхөн
Би тийм жаргалтай.........би ийм гунигтай
Би нулимсгүй  атлаа цагаан гунигтан......
Бишгүй дээ л нэг дурласан ....хайрын гэмт хэрэгтэн

Би тэгвэл                             
Цав цагааахан цас болон бударч
Цаг хугацааг ариутган шүүе
Цаашлан одох залуу наснаасаа
Чамайгаа хулгайлан өнөөдөр жаргая

Би тэгвэл
Хагацлын замыг 
Хааж  буусан цас болъе
Харамслын нулимсийг 
Халхалж бударсан цас болъё

Би тэгвэл цас болъё
Чинийхээ л өмнө  ус болон хайлъя

                        Г.Гантулга
  

Thursday, March 28, 2013

Солонго билээ би

Ижийгээс минь асгарсан улаан бороо
Эцгийн минь зүрхийг норгож арилсны дараа
Голоон эгштэл хүлээсэн
Говь дээгүүр татсан
Нарыг зургаа хэрчсэн тоонотой гэр дээгүүр татсан
Намайг тэврэх гэж яарсан бүхний өвөр дээгүүр татсан
Солонго билээ би Эрхий ороох сур шиг хүний богинохон заяанд
Элбэг дутуу нь ялгаагүй амьдын эрээн зүүдэнд
Нэгэн үзүүр нь тэнгэрээс хөллөж
Нөгөө үзүүр нь газарт уллах
Зуурхан төдий татаад арилах
Зургийн алаг солонго билээ би

Хүн дээгүүр гишгэлсэн он жилүүдийн
Зуурын төдий босоо үзэгдэл
Хувилгаан бор газар хөх тэнгэрийн
Зугаа төдий хоосон чанар
Нумын бөгтрөг шиг болж ирээд чулуу жийж татсан
Нарны тал шиг болж ирээд цэцэг илж татсан
Оногдсон заяаныхаа ааг омог дээгүүр олойртож татсан
Олдохгүй хоёр буурлынхаа булшин дээгүүр бөхийж татсан
Эхлэх үзүүр нь сүүнд дүрээстэй
Эцэслэх үзүүрт нь нулимсанд дүрээстэй
Солонго билээ би 

Б.Лхагвасүрэн

Saturday, March 23, 2013

Нэгэн амралтын өдөр

За амралтын өдрийн мэнд

Энэ долоо хоног сонин өнгөрлөө :).
Нэг дэхээс эхлээд магистрын диплом авах ёслол, бүжгийн хичээл,  үдэшлэг, шинэ ном (Ногоон нүдэн лам, гайхалтай ном),  зааланд тоглох, дэлгүүр хэсэх гээд сэтгэл хөдөлгөсөн олон үйл  явдал болж өнгөрлөө.

Яагаад ч юм хэтэрхий хөнгөн амьдраад байгаа юм шиг, ямар нэг юм орхигдулаад байгаа юм шиг сонин мэдрэмж төрөөд байх юмаа. Магадгүй байнга ачаалалтай ажиллаж, хичээллэсээр байгаад дасчихсан юм болов уу.  Хүн гэдэг шуналтай амьтан юмаа хэхэ. Дөнгөж саяхан магистраа төгсчихвөл жаргалтай байх юм шиг санагдаж  байсансан.  Шинэ зорилготой болох цаг болсон юм шиг байна.

 Шинэ зорилго....

Tuesday, March 12, 2013


ХАВРЫН НОГОО
Цоодолын Хулан

Идэрхэн танхил нас минь дахин ирэхгүй
Ийм л хаврын ногоо хөлийн дор ургахгүй
Инээд алдан өөдөөс чинь гэнэт харах минь давтагдахгүй
Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийнх шиг үлээхгүй

Би яг л энэ хаврын ногоо шиг
Билгийн цэнхэр тэнгэртээ ирж яваа шувуу шиг
Би бийр нь үгүй зурагдсан сонгодог нэгэн бүтээл ээ

Р.Эмүжин

Хаврын хаварт л би 
Дурлачихсан явдаг 
Хар л нүдтэй тэр залууг 
Саначихсан байдаг 
Хамгийн гэгэлгэн үедээ 
Түүнд зориулж шүлэг бичдэг 

Хайлаас, одод, үнсэлтийн тухай 
Саяхны юм шиг дурсдаг 
Бодлогогүй хэлсэн үг бүхэн нь 
Урвах хүслийг төрүүлдэг 
Бороотой үдшээр түүнийг санахдаа 
Уйлахгүй байхыг хичээдэг 
Өнгөрсөн он жилүүдэд 
Өөрийгөө олоогүйдээ харамсдаг 
Өнгө мөнгө, шунал хүслээс 
Өр зүрх минь түүнийг харамладаг 
Хаврын хаварт л би 
Дурлачихсан явдаг аа


Thursday, February 14, 2013

Happy valentine's day

Зө өнөөдөр шинийн 4 буюу валентины баярын өдөр. 
Жил бүрийн энэ өдөр хөнгөн гунигладаг. Ер нь бол хөнгөхөөн гуниг :)

Гадуур цэцэг, шок бариад гүйж байгаа хүмүүсийг харахаар төрдийн.  Хэзээ нэгэн цагт миний хайр намайгаа баярлуулах гээ л бас ингээ л гүйж байх байхдаа. Тэр болтол хоёулаа ажлаа, хичээлээ сайн хийж байгаад тэгээд танилцаад ккк:


Tuesday, February 12, 2013

Өөртөө итгэ

Өөртөө итгэ, чи чадна.
Энэ 7 хоногт л хичээчихвэл бүх зүйлийн ард гарна. :)

Хамгийн гол нь өөртөө итгэх, шантрахгүй байх