Wednesday, November 23, 2011

Би итгэдэг....

Хурууны минь үзүүрээс уяатай алтан утасны
Хурмаструу цойлсон нөгөө үзүүрээс чи атган суугаа.
Би итгэдэг, энэ орчлонд
Биднийг холбосон ямар нэгэн шижим бий гэдэгт.
Хуруугаараа би тэнгэрээс дүүжлэгдээд
Нуруугаа амьдралруу харуулчихаад агаарт хөвөөд л байгаа
Бодит амьдралдаа эргэн ирээч гэсэн
Богинохон үгтэй захидлууд надад ирээд л байгаа
Би итгэдэг энэ амьдралд
Бидэнд зориулагдсан ямар нэгэн орон зай бий гэдэгт.
Галт тэрэгнүүд урдаа тийм урт шат тавьчихаад
Газар дээгүүрээ л мөлхөөд байхаар нь заримдаа би цухалддаг ч
Үүл болоод нар, тэдний дэргэд чи минь байхад
Өчүүхэн төдий салхи дэгдэхэд л хөөрч чадах юм шиг санагддаг
Тэгээд л би ямагт инээж, дээшээ ширтэж
Тэндээс чи гараан сунгаж, намайг татаад л авах өдрийг
Тэсгэлгүй ихээр хүлээж, хүлээн хүлээхдээ
Тэнгэр болоод газрын хооронд
Тэгийн төдий ч зай үгүй дээ гэж боддог...
Би итгэдэг, энэ орчлонд
Бидэнд зориулагдаагүй ямар боловч зүйл үгүй гэдэгт...
Эх сурвалж: Яруу найрагч Б.Баясгалан

Tuesday, November 15, 2011

Заримдаа...

Заримдаа өөрийнхөө хэн болохыг мэдэхээ больчихийн. Заримдаа ам хуурайгүй, дэврүүн, нээлттэй заримдаа загас шиг таг дуугүй.  Ажилсаг юм шиг хэрнээ заримдаа үнэхээр залхуу, сайхан сэтгэлтэй ч бас амиа бодсон. Заримдаа өөртөө итгэлтэй, заримдаа хэнд ч өөртөө ч итгэдэггүй. Би ер нь ямар хүн бэ? Хайна даа өөрийгөө. Магадгүй энэ аялал амьдарлын минь турш үргэлжилж магадгүй л юм....

Friday, November 11, 2011

Эрүүл мэнд, оюун мэдлэгтээ оруулах хөрөнгө оруулалт хамгийн ухаалаг нь

Эрүүл байх нь яагаад чухал гээч.  Энэ бол та өөрийнхөө төлөө, хайртай хүмүүс, ажил, амжилтын төлөө, улс орныхоо төлөө хийж байгаа маш чухал зүйл. Эрүүл байвал эрч хүчтэй, өөдрөг байж бусад хүнд хайраа түгээж чадна.
Мэдлэг ухаан бас чухлаа. Их мөрөн дөлгөөн эрдэмтэй хүн даруу. Мэдэх тусмаа аливаа зүйлийг олон өнцгөөс хардаг.

Friday, September 30, 2011

Нар ээсэн намрын налгар өдөр..........

Алтан нар ээсэн шаргал намрын энэ нэгэн өдөр энэүү блогоо нээв. Анх удаа блог нээж байгаа болохоор ч тэр үү догдолж байгаа гэж жигтэйхэн. Энэхүү блогийг зөвхөн өөртөө зориулж нээсэн боловч хэрвээ мэдсэн сурсан, бодсон сэтгэсэн маань хэн нэгэд өчүүхэн ч атугай нэмэр болбол би чин сэтгэлээсээ баярлах болно. Ингээд өөртөө амжилт хүсье. :)