Tuesday, January 8, 2013
Friday, January 4, 2013
Б.Ичинхорлоо - Яг одоо би таныг өөртөө авмаар байна
Яг одоо би таныг өөртөө авмаар байна
Ярих мэт нүдийг чинь,
Харах мэт үгийг чинь...
Эзэлмээр байна би таныг
Ярих мэт нүдийг чинь,
Харах мэт үгийг чинь...
Эзэлмээр байна би таныг
Итгэлтэй зүрх чинь хэрхэн итгэлээ гээж
Илбэдүүлсэн мэт уйлан шархирахыг сонсмоор байна
Тархины чинь хаа нэгтээ үүрээ засчихаад нисч
Тасарсан утастай гитар шиг хэрэггүй болохыг чинь үзмээр байна
Тэвдэж үзээгүй амгалан царай чинь түгшүүрээр дүүрч
Тээр болсон дурлалынхаа амтанд шархдан унаж
Яг одоо хүслээ нуучихаад ажиггүй инээмсэглэх
Ягаахан уруул чинь хэрхэн чичрэн цайхыг хармаар байна
Хэнд ч хэлж ззээгүй сайхан үгсээ цуглуулж
Хичнээн дахин бичсэн шаналлын захиагаа базаж
Өөрийн минь нэрийг шивнээд цөхрөн уйлахын төлөө
Өөдөөс чинь харж суугаад хундага өргөн инээмсэглэнэм

Thursday, January 3, 2013
Эмүжин - ″ Алдвал ч алдаг ээ миний гал халуун нас″
Алдвал ч алдаг ээ, миний гал халуун насАхиад би ямар залуу явах биш дээ
Хорин тав хүрчихлээ гэж
Гомдоллохоо болъё
Хор шар атаа хорслын цаана
Насаа нууж явъя
Дураараа л гэлцдэгсэн, идэр залуу насыг минь
Дурсамжнаас уур юу үлдэх юм бэ?
Задгай гэзэг эрх чөлөөнөөс минь
Юндаа бишүүрхээв
Замын уртад үүнээс өөр
Хань болсон нь үгүй ээ
Оо энгэсэгээр гоёхын хэрэг байгаагүй
Одоо бол харин гоочлохын хэрэг байхгүй
Ай миний гал халуун нас
Ганцаар өнгөрөөсөн мөч болгоны төлөө
Гараан дэрлэж хоносон шөнө болгоны төлөө
Дундуур үлдсэн хундага болгоны төлөө
Дурлалаас нь татгалзсан хөвгүүдийн төлөө
Чиний өмнө, би буруутай
Нэгэн шүлэг
Эвлэрч ч л амьдрахгүй юмсан.... омголон хэвээрээ үхэхсэн
Элээгдэж элээгдэж сөхөрдөг шиг сөхрөхгүй
Энэ бүхэнтэй эвлэрэхгүй
Ядаж шүлэг минь омголон
Ярих хэлэх минь хурц хэвээрээ үхэхсэн
Эвлэрч л амьдрахгүй юмсан хорвоотой, амьдралтай
Эд эс минь цуцаж өтөлхийн үнэнд гүйцэгдсэн ч
Элээгдэж мөлийж үнгэгдэж үгүйрхийн хуулинд баригдсан ч
Эргэлт цаг мөчөөрөө дарамталж
Энгийн болгохийг хичээсэн ч
Энэ хэвээрээ л үлдэхсэн .............омголон ..
Бичсэн шүлэгнээс минь тэнэглэл омгорхол хамт үнэртэж
Би газарт биш тэнгэрт амьдарч дуусахсан
Эвлэрч л амьдрахгүй юмсан ...
Эвлэрч л амьдрахгүй юмсан ...
Энэ амьдралтай
Г.Номин
Энэ жилийн төлөвлөгөө
За энэ жил дараах үйл ажлуудыг төлөвлөн байна
- Магистраа хамгаалах
- Toefl оноо авах
- Гадаадад суралцахаар явах
- Бүжгийн дугуйландаа явах
- Дугуйн болон явган аялалд явах
- Зуны амралтаар амрах аялах
- Зургийн аппарат авах
Төлөвлөгөөний дагуу ажилдаа ороод мааарш :D
Tuesday, January 1, 2013
Шинэ оны эхний өглөө
За шинэ оны эхний өглөөний мэндийг өөртөө хүргэе. Их хүйтэн өглөө байна шүү. Ажил дээрээ жаахан ууртайхан сууж байна. Би ажлаа сэтгэл гаргаж хийдэг шигээ бусад хүмүүийг тэгж хийдэг байгаасай гэж хүсдэг. Хэнэггүй, хайнга хүмүүсээс болж бухимдаад. Цалин аваад ажил хийж байгаа бол тэр хэмжээгээрээ ажлаа хийдэг байгайсай гэж хүсэж байна. 11 цагт ажилдаа ирдэг хүмүүст уурлаж энэ оны анхны ажлын өдөр эхлүүлэвээ хөөрхий
Subscribe to:
Posts (Atom)