Sunday, April 21, 2013

Магадгүй......би

     Магадгүй......би

Диваажин тийш  би 25 жил алхлаа
Дэндүү удаан байна уу....гэхдээ дахиад л алхана
Мартагдсан бүхнээ ирээдүйгээс хайсаар
Магадгүй мянган жил ч алхаж мэднээ

Маргалдаж... мөнх бусын хуультай үл эвлэрнэ
Мартагдаж ...мөнх бусын хуульд захирагдана
Маргаашаар л амьдарч өнөөдрийг гомдооно
Мананд төөрсөн ч  замаараа л алханаа

Хуурамчид хууртан хуурамч болоход
Хувираагүй үлдсэн сэтгэл хэнийх болхыг мэднэ
Худалтай үгсэж үнэнийг бүтээнэ
Хувь заяандаа дасаж хорвоогийн хэсэг болноо

Хийсвэр гунигаас бодит нулимсийг олж үзнэ
Хийгээгүй бүхнээс алдаагаа олж харна
Хэн ч биш мөрөөдлийн бүсгүйд дурлаж
Хэдхэнээр тоологдох залуу насаа үрнэ

Цас, бороо, ододтой ярилцан суугаад
Цаас дэрлэж шүлэг тэрлэнэ
Цаашаа наадах чинь дэмжигдэхгүй гэх хүмүүсийн үгэнд
Цаг хугацаагаар хэмжигдэхгүй ээ гэж өөрийнхөөрөө хариулна

Магадгүй би маргааш дахиад төрөхгүй
Магадгүй би цорын ганц хувь
Магадгүй би өөрийнхөө орчлонд төрсөн
Магадгүй би өөрийнхөө орчлонд үхнэ

Г.Гантулга

No comments:

Post a Comment