За маргааш төрсөн өдөр болох нь.
Ингээд 24 хүрдэг юм байж хэхэ. Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрөх юмаа. Өнөөдөр амралтын өдөр ч гэсэн өглөө эрт ажил дээрээ ирээд дуртай Камертоны дуунуудаа сонсоод сууж байна. Цаг хугацаагаар аялж байгаа юм шиг үнэхээр сайхан байна.
Би гэдэг хүн өнгөрсөн хугацаанд юм хийж гийгүүлснээ нэг бодож үзлээ.
Осолтгүй сураад л, хичээлээ хийгээд л, ажиллаад байж. Залуу насны галзуу дурсамж, хайр дурлалын ямар ч түүх алга. Дугуйн аялал, бүжгийн хичээлийг эс тооцвол ккк.
Надад сайхан гэр бүл, сайн найз нөхөд, сайхан ажил, боловсрол бий. Бас сайхан бүсгүй.
Одоо амьдралаа илүү өнгөтэй, илүү романтик, илүү гал халуун болгомоор байна.
Ирэх жил 25 хүрнэ. Тэр өдрийн хайртай хүнтэйгээ хамт тэмдэглэхийг маш их хүсэж байна. Миний хүсэл биелэх болтугай :)
No comments:
Post a Comment