Японы JDS тэтгэлэгт хөтөлбөрт материал өгөх гээд үзээд алдлаа. Бүрдүүлэх материал нь харьцангуй хялбар байсан боловч өөрийнхөө хайхрамжгүй зангаас болж сайхан боломжийг алдлаа. :((
Дараагийн удаа яасан ч ийм алдаа гаргахгүй байхыг хичээнэ шүү.
Амжаагүй шалтгаанаа бичье. Дараа алдахгүйн тулд
- Маргааш, маргааш гэж хойшлуулж явсаар цаг нь тулсан. Бүх өдөр адилхан. Ажлаа хийх ёстой, ар гэрийн асуудлаа ч шийдэх ёстой. Боломжтой сайхан үеийг хүлээвэл чи хэзээ ч урагшаа алхахгүй
- Англи хэл, англи хэл, англи хэл. Хэзээ англиар яриж, хэзээ англиар бичих гээд байгаа хүн бэ. Энэ байдлаараа бол хэзээ ч үгүй нь. Бичсэнээ уншихаар сэтгэлээр унах юм.
- Хэнэггүй байдал Бүрдүүлэх материалыг өчигдөр орой уншсан гэвэл яахуу гоош гэж
Энэ бүх алдааг засахгүй бол чи хэзээ ч гадагшаа авахгүй, хэзээ ч мөрөөдлөө биелүүлэхгүй
No comments:
Post a Comment