Thursday, January 9, 2014

Дурлахгүй байхын аргагүй сайхан харцанд уусаж



Дурлахгүй байхын аргагүй сайхан харцанд уусаж
Дурсамжаар дүүргэх хэдэн мөр хэлхэн байхдаа догдолж
Даруухан царайнд минь мишээл тодруулсан эгэл эр хүний
Дуугаа хураан чимээгүй мөрөөдөлд автах шүлэг болохсон...
Цагаан зээр шиг амьдралдаа цэг тавьсан бүсгүй хүний
Царайны өнгөнд гэгээ нэмсэн чимээгүй харуулдах тэр нэгэн
Цулбуураа атгуулсан хөтөлгөө моринд алхаа ижилсүүлсэн ч
Цангааг тань тайлах шүлгээс өөр өгөх зүйлгүй би нууцхан...
Хайрлахгүй байхын аргагүй эр хүнийг харахад мэлмий баясаж
Хайранд дулаацах өдөр хоногууд тоотой ч гэсэн зүрхэндээ мөнхөлж
Хэмжээтэй учирлын болзоонд шиврэх бороогоор найраг нэмэн
Хэлхэж холбосон цэцгэн шүлгээ тандаа барьж инээж үдье...
Буруугаар ойлгож дурлалын сумыг минь хугалаагүй найргийн тэнгэр
Буцааж болохгүй үгийг минь хүлээн авсан таашаалын бодит дүр
Битгий яваач гэж шивнэх сэтгэлд мөнхрөх зүрхний түгжээг мултлагч
Бийрээр урлаж надад бэлгэнд ирсэн бурханы ариун төрх тэр нэгэн...
......................................................Кана.Б
- See more at: http://biirbeh.mn/index.php?&p=5#sthash.DFx3k9OO.dpuf

No comments:

Post a Comment