Monday, July 7, 2014

Хүслийн жагсаалт

Хүслийн жагсаалтаа шинэчлэх цаг ирлээ. Миний жагсаалт миний хүслийг биелүүлж байдаг юм. ххэ :)
  1. Голланд явж суралцах (үүний тулд ярилцлагадаа сайн бэлдэх)


  2.  Маш сайн ханьтай болох

  • Үнэн сэтгэлээсээ бие биедээ хайртай
  • Сайхан гэр бүл, сайхан найз нөхөдтэй
  • Нүдэнд дулаахан, өндөр
  • Сайхан сэтгэлтэй
  • Хөдөлмөрч, амьдралын ухаантай

3. Эцэг эх маань эрүүл энх, ажил төрөл нь бүтэмжтэй байгаасай :)


Одоогоор ийм л зүйлс хүсэж байна. Биелээсэй :)

Wednesday, June 11, 2014

Хайрлахаар учирсан чи
Хайрлуулахаар төрсөн би....

Thursday, January 9, 2014

Дурлахгүй байхын аргагүй сайхан харцанд уусаж



Дурлахгүй байхын аргагүй сайхан харцанд уусаж
Дурсамжаар дүүргэх хэдэн мөр хэлхэн байхдаа догдолж
Даруухан царайнд минь мишээл тодруулсан эгэл эр хүний
Дуугаа хураан чимээгүй мөрөөдөлд автах шүлэг болохсон...
Цагаан зээр шиг амьдралдаа цэг тавьсан бүсгүй хүний
Царайны өнгөнд гэгээ нэмсэн чимээгүй харуулдах тэр нэгэн
Цулбуураа атгуулсан хөтөлгөө моринд алхаа ижилсүүлсэн ч
Цангааг тань тайлах шүлгээс өөр өгөх зүйлгүй би нууцхан...
Хайрлахгүй байхын аргагүй эр хүнийг харахад мэлмий баясаж
Хайранд дулаацах өдөр хоногууд тоотой ч гэсэн зүрхэндээ мөнхөлж
Хэмжээтэй учирлын болзоонд шиврэх бороогоор найраг нэмэн
Хэлхэж холбосон цэцгэн шүлгээ тандаа барьж инээж үдье...
Буруугаар ойлгож дурлалын сумыг минь хугалаагүй найргийн тэнгэр
Буцааж болохгүй үгийг минь хүлээн авсан таашаалын бодит дүр
Битгий яваач гэж шивнэх сэтгэлд мөнхрөх зүрхний түгжээг мултлагч
Бийрээр урлаж надад бэлгэнд ирсэн бурханы ариун төрх тэр нэгэн...
......................................................Кана.Б
- See more at: http://biirbeh.mn/index.php?&p=5#sthash.DFx3k9OO.dpuf

Төсөөлөлдөө гэгээн хайрыг зурж мөрөөдөлд умбаад

Төсөөлөлдөө гэгээн хайрыг зурж мөрөөдөлд умбаад 


Photo: Төсөөлөлдөө гэгээн хайрыг зурж мөрөөдөлд умбаад  Тэмүүлэх сэтгэлдээ түүнийг дүрсэлж болзоонд явахсан  Тэврэлт гэдгийг мартсан хүүхэн хонгор биеэ эрхлүүлж  Тийм гэхийн аргагүй хайраар өлгийдөж зүүдэнд умбахсан...    Хайр бүрийн амтаас амталж үзээд нэгийг нь сонгохсон  Хачин жигтэй учралтай нүүр тулан ичингүйрч зогсохсон  Хачир нэмэн дурлалаа шөнийн болзоогоор амьлуулахсан  Харанхуйгаас айн гараас чинь хөтлөн чангахан атгахсан...    Бие биедээ уусан өглөөг угтан эр хүний энгэрт сэрэхсэн  Биеэ суллан сэтгэлээ чөлөөлж хайрын тухай шүлэглэхсэн  Битгий яваач гэж дуудахыг чинь хүлээн удаанаар алхахсан  Бүлээхэн зүрхээ хүчтэй цохилохыг мэдэрч инээмсэглэхсэн...    Намайг орхисон зүрх бүрийнхээ төлөө сайн сайхныг хүсэн  Нэг насны хайраа хөтлөн бардамхан урдуур нь зөрөхсөн  Нуугдаж унагасан нулимс бүрийнхээ төлөөсөнд өргөл болгож  Намайг гэх түүнтэй насан өтөл болтлоо амьдарч харуулахсан...  ......................................................................Кана.Б
Төсөөлөлдөө гэгээн хайрыг зурж мөрөөдөлд умбаад
Тэмүүлэх сэтгэлдээ түүнийг дүрсэлж болзоонд явахсан
Тэврэлт гэдгийг мартсан хүүхэн хонгор биеэ эрхлүүлж
Тийм гэхийн аргагүй хайраар өлгийдөж зүүдэнд умбахсан...

Хайр бүрийн амтаас амталж үзээд нэгийг нь сонгохсон
Хачин жигтэй учралтай нүүр тулан ичингүйрч зогсохсон
Хачир нэмэн дурлалаа шөнийн болзоогоор амьлуулахсан
Харанхуйгаас айн гараас чинь хөтлөн чангахан атгахсан...

Бие биедээ уусан өглөөг угтан эр хүний энгэрт сэрэхсэн
Биеэ суллан сэтгэлээ чөлөөлж хайрын тухай шүлэглэхсэн
Битгий яваач гэж дуудахыг чинь хүлээн удаанаар алхахсан
Бүлээхэн зүрхээ хүчтэй цохилохыг мэдэрч инээмсэглэхсэн...

Намайг орхисон зүрх бүрийнхээ төлөө сайн сайхныг хүсэн
Нэг насны хайраа хөтлөн бардамхан урдуур нь зөрөхсөн
Нуугдаж унагасан нулимс бүрийнхээ төлөөсөнд өргөл болгож
Намайг гэх түүнтэй насан өтөл болтлоо амьдарч харуулахсан...
......................................................................Кана.Б

-http://biirbeh.mn/index.php?&p=5

Амьдрал чамаас Амьд явахыг шаардана


Арай ядан тэмүүлсэн оргил чинь
Алсын зэрэглээ болж хувирахын цагт
Алдаж эндэхийн хорвоог умартан
Амьдралд чи толгой гудчихсан уу?

Харж явсан сайхан залуугаасаа
Хоёр нүүрийг олж үзэхийн цагт
Хайр хагацал хоршин байдгийг умартан
Хамаг зүрхээ бөх гэгч нь цоожилчихсон уу?

Зовсон цагт анд чинь чамаас
Зөрж өнгөрөн, нүүр бууруулахын цагт
Заяа тавилангийн хүрд эргэдгийг умартан
Залуу насаа гунигаар дүүргэчихсэн үү?

Хааяа нэг мөрийг нь түших хүнгүй
Хоосон юм шиг сэтгэл чинь ганцаардахад
Хэнээс ч хамаарахгүй, чиний л ертөнц гэдгийг умартан
Хаалганы цаана өөрийгөө цоожилчихсон уу?

Тэгвэл, хүссэндээ чи заавал хүр гэж
Тэнгэрийн дор газрын дээр шороо хөдөлгө гэнэ
Тэвчээр заагаад алив нэг өндий гэж
Туулах амьдрал чинь даллаж байна энд

Амьдралд юу ч тохиолдож болно
Аа, гэхдээ битгий шантраарай
Ахин дахин унаж боссон ч
Амьдрал чамаас амьд явахыг л шаардана аа...

Э.Заяа
12/13/2013

http://biirbeh.mn/index.php?sel=content&f=one&obj_id=7219

Thursday, January 2, 2014

дурлал уу эсвэл ... :D

Дурлачихсан юм болов уу эсвэл зүгээр л дурлахыг хүссэн юм болов уу
Хүлээгээ л хүлээгээл ярихыг нь, бичихийг нь.

Төвлөрч чадахгүй байна :D

Friday, November 1, 2013

Алдаа гаргаж болно, гэхдээ гаргасан алдаагаа бүү давт


За өнөөдөр ажлаа бараг хийсэнгүй ээ.

Японы JDS тэтгэлэгт хөтөлбөрт материал өгөх гээд үзээд алдлаа. Бүрдүүлэх материал нь харьцангуй хялбар байсан боловч өөрийнхөө хайхрамжгүй зангаас болж сайхан боломжийг алдлаа. :((

Дараагийн удаа яасан ч ийм алдаа гаргахгүй байхыг хичээнэ шүү.

Амжаагүй шалтгаанаа бичье. Дараа алдахгүйн тулд


  1. Маргааш, маргааш гэж хойшлуулж явсаар цаг нь тулсан. Бүх өдөр адилхан. Ажлаа хийх ёстой, ар гэрийн асуудлаа ч шийдэх ёстой. Боломжтой сайхан үеийг хүлээвэл чи хэзээ ч урагшаа алхахгүй
  2. Англи хэл, англи хэл, англи хэл. Хэзээ англиар яриж, хэзээ англиар бичих гээд байгаа хүн бэ. Энэ байдлаараа бол хэзээ ч үгүй нь. Бичсэнээ уншихаар сэтгэлээр унах юм. 
  3. Хэнэггүй байдал Бүрдүүлэх материалыг өчигдөр орой уншсан гэвэл яахуу гоош гэж 
Энэ бүх алдааг засахгүй бол чи хэзээ ч гадагшаа авахгүй, хэзээ ч мөрөөдлөө биелүүлэхгүй