Wednesday, March 14, 2012

Хүслийн самбар

"Нууц" гээд алдартай ном байдаг даа. Хүн авахыг, хийхийг хүссэн зүйлээ байнга сэтгэлдээ ургуулан бодож төсөөлж байвал тэр нь таталцлын хуулиар хэзээ нэгэн цагт биелдэг гэдэг. Тиймээс хүслийн самбараа үүсгэхээр шийдлээ.
Миний хамгийн их хүсэж байгаа зүйлс буюу миний хүслийн самбар

1. Шилдэг мэргэжилтэн болох
Өөрийгөө байнга хөгжүүлдэг, байнга бусдаас нэг алхам өмнө алхдаг, алсын хараатай, туршлагатай мэргэжилтэн болох
2.  Гоо үзэсгэлэнтэй, ухаалаг, хүчтэй, ихэмсэг, бардам, нууцлаг, өөртөө итгэлтэй,  дэгжин, өрөвч зөөлөн, сайхан ааш зантай нэг үгээр хэлбэл жинхэнэ элегант бүсгүй байх яг л Иванка трамп шиг ":)
3.Англиар чөлөөтэй ярьдаг болно. Яагаад гэвэл би  хүсэж байна.

4. Магистраа амжилттай төгсөх- Зүгээр л нэг дипломын ажил биш жинхэнэ проблем шийдсэн, чанартай диплом хиймээр байна. 

5. Үнэхээр сайхан хайртай учрах- Намайг чин сэтгэлээсээ хайрладаг, би ч бас ухаангүй хайртай. 
Мэдээж өөр мааш олон хүсэл байнаа. (Гадагшаа явж сурах,  орон сууц, гэр бүл гээл kkkk ) Гэхдээ яг одоогоор хамгийн их хүсэж байгаа нь эдгээр 5 зүйл.  Дараа магадгүй өнөөдөр, маргааш, нөгөөдөр, хагас жилийн дараа, жилийн дараа арай өөр зүйл хүсдэг болох байх. Тэр үед миний хүслүүд бүгд биелэсэн байх болтугай.  Тэр үед хүслийн самбараа шинээр хийнээ :)

No comments:

Post a Comment