За одоо өөрийгөө жаахан шүүмжлээдхэе. Яагаад гэж үү. Хүн өөрийнхөө дутагдалтай талаа олж харж байж л түүнийгээ хэрхэн засаж залруулах вэ гэдгээ мэднэ. Мэдээж дараа нь өөрийгөө магтана. Ойлгомжтой байхын тулд дугаарласан дээр байх. хэхэ
1. Уулгамч зан-Хэн нэгэн энэ үнэхээр дажгүй, ийм юманд ч сайн, тийм юманд ч сайн гээд магтаад эхлэнгүүт л шүүрээд авчдаг зан. Түрийвчинд хэдэн төгрөг байгаагаа, өөр ямар ажил төлөвлөснөө мартаж орхидог. хммм Энэ зангаасаа болж ихэнхдээ буруу сонголт хийж, эвгүй байдалд ордог
2. Мартамхай зан - Ядаж би мартдаг шүү гээд тэмдэглэж авсан дэвтрээ хаана хийснээ санахгүй үе ч гардаг. Арай ч дээ. Энэ ой тогтоолттой холбоогүй харин цэвэр хувийн зохион байгуулалттай холбоотой зүйл. Хэрвээ ой тогтоолттой холбоотой байсан бол 2-р ангид цээжилсэн шүлгээ өдийд мартах л байсан.
3. Үгүй гэж хэлдэггүй зан- Миний биш асуудалд аль хэдийн өөрийгөө хутгачихсан байдаг.
4. Жаахан ярвагар юм шиг- Уул нь өөрийгөө тийм хүн гэж боддоггүй байсан. Байнга инээд алдаа л явж байдаг юм шиг санадын kkk. Гэтэл саяхан өөрийнхөө нэг бичлэгийг олж үзлээ. Хммм нэг л их ярвайсан, уруу царайлсан хүн. Ийм хүнтэй харилцахад таагүй байдаг. Өөдрөг, эрч хүчтэй байна шүү! Хүмүүстэй харилцахдаа нүүрний хувирал дээрээ анхаарах ёстойгоо ойлгосон.
5. За бас сүүлийн үед маш их залхуурч байна. Хаанаас ч юм ямар нэг шалтгаан гаргаж ирээд залхуурч байна. Ингэж болохгүй ээ. Энэ байдал удаан үргэлжилбэл юу болохыг төсөөлж ч чадкуу байна. Тиймээс яг одоо таслан зогсоо. Би цалин авч байгаа байгууллагын ажилтан, сурч боловсрох ёстой оюутан, өөрийгөө хөгжүүлэх ёстой залуу хүн.
6. Өөртөө итгэлгүй байдал буюу бусад хүнийг өөрөөсөө илүүд үзэх хандлага
Би өөрийгөө хүндлэхгүй бол хэн ч намайг хүндлэхгүй. Би бас чухал хүн гэдгээ сана.
7. Юмыг дуусгалгүй орхидог. Заавал дуусгаж үр дүнг нь амталж байвал сайхан биш гэж үү. Үр дүн нь амжилтгүй байхаас айдгаас болоод дуусгадагүй. Үлгэрт л бүх зүйл сайхан төгсдөг. Сайн ч бай муу ч бай аливаа ажлыг дуусгаж баймаар байнаа. Өөрийнхөө чадах бүхнийг хийж үр дүнг нь хүлээн зөвшөөр.
За одоо өөрийгөө магтанаа.
1. Сайшаал магтаал, шүүмжлэлийг зөвөөр хүлээж авдаг
2. Цөөхөн ч чанартай найз нөхөдтэй. Тусархуу
3. Эцэг эхээ хүндэлж хайрладаг. Дүүгээ сайн ойлгодог. Хамаатан садандаа халамжтай, нэр хүндтэй
4. Хийхийг хүссэж зүйлдээ цаг зарцуулахдаа сайн шөнөжин суусан ч чадна.
5. Байгаа нөхцөл байдалдаа гомдоллодоггүй. Хотын захад амьдардаг, хол зам туулдаг гэж биш харин ч англи хэлээ давтах цаг гардаг гэж хүлээж авдаг.
6. Бүжгийн хичээл, спортоор хичээллэх, гоо сайханд орох гэх мэтээр өөртөө анхаарал аль болох их тавихыг хичээдэг.
7. Хэрэггүй гэж бодсон зүйлээ орхиж чаддаг. Хэрэгтэй зан шүү. Гэхдээ аар саархан зүйл дээр л үгүй гэж хэлж чаддаггүй, өөртөө ажил нэмээд байдаг.
8. Өөрийгөө дөвийлгөх дургүй
9. Хүн сайн танидаг
10. Хүмүүстэй сайхан харилцаж, тэдний итгэлийг даахыг хичээдэг
No comments:
Post a Comment