Sunday, May 19, 2013

Шинэ зорилго

Удаан бодсоны эцэст шинэ зорилгоо оллоо.

Судлаач оюутнаар гадагшаа явахаар шийдлээ.
Эхний ээлжинд Япон улсын тэтгэлэгт материал бүрдүүлж өгнө.

Бүрдүүлэх материалын хувьд

-дипломууд
-иргэний үнэмлэх
-ажлын газрын тодорхойлолт
-цээж зураг
-нийгмийн даатгалын дэвтэр

  1.  Юуны түрүүнд англи хэлний ярианы түвшингээ сайжруулах нь зүйтэй. Talk Talk English төвд хагас сайн өдөр 12 цагаас үнэгүй хичээлд сууж үзээд хэрвээ дажгүй санагдвал бүртгүүлэе. 
  2. Мэдээж сонирхож байгаа судалгааны чиглэл, ач холбогдол гэх мэт зүйлсийг явцийн дунд бодож байх 
  3. Гадаад пасспорт дахин захиалах хэрэгтэй


Saturday, May 18, 2013

Хүлээлт...

Ямар нэг үйл явдал болохоос өмнө төсөөлөн бодоод л, догдлоод л. 
Гэтэл яг тухайн цаг үе нь ирэхээр үнэхээр урам хугарах явдал зөндөө гарахымоо хэхэ. 

Төрсөн өдөр болдын байна. Хамгийн сайн найз тэмдэглэе гээд дуудлаа. Бөөн баяр гүйгээд очлоо. Гэтэл өөрийнхөө баахан найзуудыг, бас нөхрөө дуудчихсан. Би зүгээр шоудах шалтаг. 
За тэгээд ууж, идээд, найз маань нөхөртэйгээ хэрэлдэж муудалцаад дууслаа. Төрсөн өдрийн бэлэг мэдээж байхгүй. Уул нь би найз охиндоо жил бүр сэтгэл гаргаж бэлэг бэлддэг.  

За ажлыхан, хамт ажилладаг найз охин маань сэтгэл гаргах байх гэж найдлаа.  хэхэ. 
Мэдээж No any gift.  Найз охин төрсөн өдрийн мэнд хүргэе, уурлуулдагт уучлаарай ийм post бичжээ. Би их л ууртай хүн болж таарлаа. хэхэ. Урд өдөр нь манай хүн ямар ч мөнгөгүй боловч шоудахаар явсан, оройхон боссон гэсэн :D

Ажлыхан 7 хоногийн дараа төрсөн өдрийг минь тэмдэглээд хоолонд оръё гэж ярилцацгаалаа. 
Найз охин ёооё, яг өлсөж үхлээ, явж хоолондоо оръё  гэж байнга үглээстэй, ажил ихтэй хүмүүс ундуйцаад л. За дараа болох уу, ажил ихтэй байгаам чинь гэсэн биш төрсөн өдрийг чинь тэмдэглэхгүй удчихлаа гээд уурлаад байгаамуу гэсэн үг сонслоо хэхэ. Одоо болтол тэр хоолондоо ороогүй ээ, орохыг ч хүсэхгүй байна. 

Нэг найз маань төрсөн өдрийг мартсан, өөр нэг нь  залгаснаа мөнгө байна уу, зээлээч чамд бэлэг авах гэсийн гэнэ хэхэ. 

Уул нь би тийм их зүйл хүлээгээгүймаа.  Өглөө сэрэхэд найз нар маань төрсөн өдрийн мэнд хүргэе гэсэн нэг нэг мсж бичсэн байхад л хангалттай байлаа. Дүү нар маань харин  жил бүр аниадаа хайртай шүү, төрсөн өдрийн мэнд хүргэе гэсэн мсж бичдэг.  

Энэ бүхнээс нэг ийм дүгнэлт хийлээ.  Ямар нэг зүйлийг болохоос нь өмнө төсөөлдөг, ямар нэг зүйл хүлээдэг байхаа болихоор шийдлээ. Угаасаа төрсөн өдрийг дараа жилээс зөвхөн өөртөө зориулж тэмдэглэдэг болноо. Гоо сайханд орж, өөртөө гоё хоол авч өгч, гэрийнхэнтэйгээ...  

Friday, May 3, 2013

24 насны төрсөн өдөр

За маргааш төрсөн өдөр болох нь.

Ингээд 24 хүрдэг юм байж хэхэ. Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрөх юмаа.  Өнөөдөр амралтын өдөр ч гэсэн өглөө эрт ажил дээрээ ирээд дуртай Камертоны дуунуудаа сонсоод сууж байна. Цаг хугацаагаар аялж байгаа юм шиг үнэхээр сайхан байна. 
Би гэдэг хүн өнгөрсөн хугацаанд юм хийж гийгүүлснээ нэг бодож үзлээ. 

Осолтгүй сураад л, хичээлээ хийгээд л, ажиллаад байж.  Залуу насны галзуу дурсамж, хайр дурлалын ямар ч түүх алга. Дугуйн  аялал, бүжгийн хичээлийг эс тооцвол ккк.

Надад сайхан гэр бүл, сайн найз нөхөд, сайхан ажил, боловсрол бий. Бас сайхан бүсгүй. 
Одоо амьдралаа илүү өнгөтэй, илүү романтик, илүү гал халуун болгомоор байна. 

Ирэх жил 25 хүрнэ.  Тэр өдрийн хайртай хүнтэйгээ хамт тэмдэглэхийг маш их хүсэж байна. Миний хүсэл биелэх болтугай :)




Sunday, April 21, 2013

Магадгүй......би

     Магадгүй......би

Диваажин тийш  би 25 жил алхлаа
Дэндүү удаан байна уу....гэхдээ дахиад л алхана
Мартагдсан бүхнээ ирээдүйгээс хайсаар
Магадгүй мянган жил ч алхаж мэднээ

Маргалдаж... мөнх бусын хуультай үл эвлэрнэ
Мартагдаж ...мөнх бусын хуульд захирагдана
Маргаашаар л амьдарч өнөөдрийг гомдооно
Мананд төөрсөн ч  замаараа л алханаа

Хуурамчид хууртан хуурамч болоход
Хувираагүй үлдсэн сэтгэл хэнийх болхыг мэднэ
Худалтай үгсэж үнэнийг бүтээнэ
Хувь заяандаа дасаж хорвоогийн хэсэг болноо

Хийсвэр гунигаас бодит нулимсийг олж үзнэ
Хийгээгүй бүхнээс алдаагаа олж харна
Хэн ч биш мөрөөдлийн бүсгүйд дурлаж
Хэдхэнээр тоологдох залуу насаа үрнэ

Цас, бороо, ододтой ярилцан суугаад
Цаас дэрлэж шүлэг тэрлэнэ
Цаашаа наадах чинь дэмжигдэхгүй гэх хүмүүсийн үгэнд
Цаг хугацаагаар хэмжигдэхгүй ээ гэж өөрийнхөөрөө хариулна

Магадгүй би маргааш дахиад төрөхгүй
Магадгүй би цорын ганц хувь
Магадгүй би өөрийнхөө орчлонд төрсөн
Магадгүй би өөрийнхөө орчлонд үхнэ

Г.Гантулга

Monday, April 15, 2013

Би чинийхээ төлөө цас болон будрая

  Би чинийхээ төлөө цас болон будрая

Би чиний сормуусан дээр тогтсон цас болъё
Биеийн чинь дулаан, сэтгэлийн чинь халуунд хайлъя
Битүүхэн уйлсан гомдлын нулимстай чинь цуг
Би чиний шаналал болж урсая

Өчигдөрт би дургүй ээ.....маргаашийг ч бас хүлээхгүй
Өнөөдөр л би гунигаа тайлж
Өвөрт чинь цас болон хунгарлая
Өөр хэний ч биш......миний л төлөө  
Өр зүрх чинь цохилхийг мэдрээд .......үхэе

Будрах цасан дунд уруул чинь ямар амттай 
Будрах цасан дунд чинь нүд чинь ямар хөөрхөн
Би тийм жаргалтай.........би ийм гунигтай
Би нулимсгүй  атлаа цагаан гунигтан......
Бишгүй дээ л нэг дурласан ....хайрын гэмт хэрэгтэн

Би тэгвэл                             
Цав цагааахан цас болон бударч
Цаг хугацааг ариутган шүүе
Цаашлан одох залуу наснаасаа
Чамайгаа хулгайлан өнөөдөр жаргая

Би тэгвэл
Хагацлын замыг 
Хааж  буусан цас болъе
Харамслын нулимсийг 
Халхалж бударсан цас болъё

Би тэгвэл цас болъё
Чинийхээ л өмнө  ус болон хайлъя

                        Г.Гантулга